Энэхүү Whirlpool брэндийн шарах шүүгээ нь ухаалаг цэвэрлэх технологиор тоноглогдсон бөгөөд та ганцхан товчлуур дээр дараад л гайхалтай цэвэр, цэмцгэр байдлыг мэдрэх болно. Мөн эрчим хүчний хэмнэлттэй байдлаар хоол хийх дэвшилтэт технологийг бид санал болгож байна. Галоген чийдэн нь эрчим хүчийг илүү хэмнэх боломжийг олгоно. Түүнчлэн 6th SENSE технологи нь урьдчилан програмчлагдсан олон төрлийн жоруудаас сонгоход тусалж, таны хоолонд тохирох температур, хугацааг тааруулах төдийгүй төгс амттай хоол хийхэд тань нэг алхам ойртуулна. Шинэлэг Cook3 функц нь үнэр холилдох эрсдэлийг арилгаж, гурван тусдаа хоолыг нэгэн зэрэг хийх боломжийг бүрдүүлнэ. Шарах шүүгээний хаалга нь зөөлөн хаагдах ба ингэснээр ашиглахад илүү хялбар болж өгсөн.
8 төрлийн үйлдэл
Хоол хийх олон арга. Олон үйлдэлт функц нь тааламжтай байдлаар хоол хийх боломжийг танд санал болгож, ямар ч жорын дагуу гайхалтай хоол хийхэд тань тусална.
6th Sense W6 W7
Дахиж таамаглах хэрэггүй. Та зүгээр л жороо сонгоход таны хоолыг 6th SENSE технологи гайхалтай болгоно. Таны амьдралын хэв маяг, онцлогт тохирох 40 хүртэлх тооны хоолыг тус технологи хийж чадна.
Ready2cook
Урьдчилан халаах хэрэггүй. Ready2Cook функц нь хүчирхэг конвекцийн системээр дамжуулж таны хоолонд тохирох оновчтой температурыг түргэн сонгож, урьдчилан халаахад тусална.
Ухаалаг цэвэрлэгээ
Байгальд ээлтэй, хялбар цэвэрлэгээ. Шинэлэг ухаалаг цэвэрлэгээ технологи нь таны шарах шүүгээг ямар ч угаалгын нунтаг ашиглахгүйгээр 30 минутын дотор бүрэн цэвэрлэнэ. Та шарах шүүгээний дотор талд 200 мл ус нэмээд ухаалаг цэвэрлэгээ горимыг ажиллуулж, хуурай даавуугаар арчихад л хангалттай.
Forced Air
Амтаа хадгал. Forced Air технологи нь шарах шүүгээнд бий болсон агаараар дамжуулж хоолны амтыг зөөлөн, шүүслэг байдлаар хадгалах боломжийг олгоно.