Хувцасны шүүгээ булантай, комодтой
₮2,710,000 – ₮4,750,000
Энэхүү хувцасны шүүгээ нь булантай гэдгээрээ бусад загваруудаас давуу талтай. Дээрээсээ доош чиглэсэн контор тод гэрэлтүүлэгтэй, гэрэлтүүлэгийн тусламжтайгаар таны өлгүүрт байрлах хувцас илүү тодрон харагдах юм. Эдэлгээ удаан даах өнгөлгөөнөөс гадна толь мэт тунгалаг харагдуулдаг full hd laker өнгөлгөөтэй. Энэхүү өнгөлгөө нь бүтнээрээ тодрон харагдах толин тусгал мэт бөгөөд та толинд харсан мэт тод сайн харагддах болно. Мөн гэрт тань саруулхан бөгөөд орчин үеийн шинэлэг интерьер бүрдүүлж өгөхөөс гадна эко буюу эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй материалаар хийгдсэн. Харагдах байдлын хувьд маш чамин бөгөөд цэвэрхэн харагдуулах гантиган цагаан өнгөтэй.
Зохион байгуулалтын хувьд хувцасны шүүгээ, комод 2-г нэгтгэж өгснөөрөө хэрэглээнд илүү нийцүүлж өгсөн. Та гэрийнхээ орон зайнд тааруулан 5,6,8 хаалгатай, нэмэлт LED гэрэлтүүлэгтэй, энгийн зэрэг загваруудаас сонголтоо хийх боломжтой. Хэмжээ 8 хаалгатай + led гэрэлтэй хувцасны шүүгээ нь 237.5*237.5*226.5*56см, 6 хаалгатай нь 190*190*224*56см, 5 хаалгатай нь 190*190*224*56 см.
Brand | |
---|---|
Color | |
Size |