Энэхүү плитк нь 4 төрлийн халах хэсэгтэй ба flexiCook технологийн тусламжтай том тогоо, хайруулын тавгаар нэгэн зэрэг олон хэсэгт хоол хийх боломжийг олгоно. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ багатай бөгөөд төхөөрөмжийн тохиргоог удирдахад хялбар аж. Мөн индукцэн технологи нь зөвхөн тогоо, хайруулын тавгийг л халаах ба энэ нь таныг төгс хоол хийхэд тусална. Энэхүү Whirlpool брэндийн керамик тавцантай индукцэн плитк нь дараах онцлогтой:
Индукцэн технологи
Бага эрчим хүчээр түргэн хоол хийх боломж. Индукцэн технологи нь зөвхөн хайруулын таваг, тогоог л халаах ба эрчим хүчний тархалтыг 10% бууруулж төгс хоол хийхэд нэг алхам ойртуулна.
FlexiSide
Хоол хийх 2 хэсгийг нэгтгэж 1 болгосноор танд хэрэгтэй зай бий болох болно.
iXelium
Гялалзсаар байх болно. iXelium гадаргуу нь таны плиткийг зураас, эвдрэл гэмтлээс үргэлж хамгаалж, төгс гялалзах боломжийг олгодог. Угаахад маш хялбар бөгөөд танд цэвэр ус, алчуур байхад л хангалттай.
French Plaque
Chef Control функцээр дамжуулж температур тохируулахгүйгээр шинэлэг хоол хийх боломжтой. Та зүгээр л хоол хийх гадаргуу дээр тогоогоо тавьж, амттай хоол идээрэй.
Тав тухтай хоол хийх боломж
Автомат эрчим хүчний тохиргоо. Нүүрэн хэсгийн мэдрэгчтэй удирдлагаас хоол хийх функцийг сонгосноор таны плитк автоматаар тэжээлийн төвшинг тохируулна.
Хайлуулах функц
Бага дулаанаар төгс хоол хий. Хайлуулах функц нь танд маш бага температурт хоол хийх боломжийг олгодог бөгөөд шоколад цөцгийн тос хайлуулах эсвэл хөнгөн нарийн соус хийхэд тохиромжтой шийдэл юм.
Нүүр хэсгийн удирдлага
Хоол хийхдээ бүрэн хяналт тавь. Хялбар, хэрэглэхэд ойлгомжтой удирдлага нь таны плиткийн урд хэсэгт байрлах бөгөөд гайхалтай хоол хийхэд тусална.
Тогоочийн хяналт
Плиткийг 3-4 хэсэгт хувааж, тэжээлийн төвшин урьдчилан идэвхжүүлэх боломжтой. Мөн нэг хэсгээс нөгөө рүү шилжүүлж болох ба харилцан адилгүй температурт хоол хийж болно.