
₮2,710,000
Эко арьс гэдэг нь мал, амьтны цэвэр арьсыг үйрмэг болгон буталж барьцалдуулагч бодис нэмэн үйлдвэрийн аргаар боловсруулсан бүх үзүүлэлтээрээ олон улсын экологийн стандартын шаардлагад нийцсэн нэг төрлийн байгалийн гаралтай арьс юм. Эко арьс нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, цэвэрлэхэд хялбар, усны хамгаалалттай, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, элэгдэлд тэсвэртэй, нарийн, толигор гадаргуутай тул жинхэнэ арьсыг санагдуулахуйц зөөлөн торгомсог мэдрэмжийг танд төрүүлнэ. Орны хүрээ хэсэг нь ил гардаггүй, орон зай талбай хэмнэсэн минимал загвартай тул өрөө тасалгааг илүү цэлгэр харагдуулна. Орны суурь хэсэгт 10 см-ийн өргөнтэй, 1,5см-ийн зузаантай 24 ширхэг нарс модыг хооронд нь 4-5 см-ийн зайтай хийсэн тул даралтын хүчийг тэгш хуваарилан, агаар чөлөөтэй нэвтрүүлэх давуу талтай. Мөн хөл нь 13-15см хэмжээтэй тул ухаалаг тоос сорогч машин чөлөөтэй ажиллаж унтлагын өрөөнд тоос тоосонцор хуримтлагдахаас сэргийлнэ. Гадаргуу нь зурагдахаас хамгаалагдсан, ус нэвтрүүлдэггүй , орны толгой хэсэг нь memory foam зөөлөвчтэй тул налж суухад маш тухтай. Савантай усанд базсан чийгтэй илгэн алчуураар өдөр тутамдаа хялбархан цэвэрлэх боломжтой.
Хэмжээ: 150×200
Брэнд | |
---|---|
Өнгө | Beige |
Статус | Шинээр ирсэн |
Таны худалдан авсан барааг бид УБ хот дотор 24 цагийн дотор хүргэж, мэргэжлийн угсралтын үйлчилгээ үзүүлнэ.
Үнийн дүнгээс хамаарсан бонус оноо цуглуулж дараагийн худалдан авалтаасаа бодит хөнгөлөлт эдлэх боломжтой.
Олон улсын эрүүл ахуйн гэрчилгээтэй, 100% эко бүтээгдэхүүнээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанарын тавилгуудыг зөвхөн танд зориулав.