ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
Та шинэ сонголт цахим худалдааны системд бүртгүүлсэнээр бараа бүтээгдэхүүн захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, борлуулалтын урамшуулал авах мөн та өөрийн санал хүсэлтээ манай вэбсайтруу илгээх боломжтой.
Вэбсайтын баруун дээд буланд байршиж байгаа нэвтрэх цэсийг сонгон нэвтрэх болон бүртгүүлэх үйлчилгээг авах боломжтой. Та өөрийн Фейсбүүк хаягаар шууд бүртгүүлж нэвтрэх боломжтой. Хэрэв та Фейсбүүк хаяггүй бол өөрийн цахим шуудангийн и-мэйл хаяг, нууц үгээ шинээр үүсгэн бүртгүүлэх боломжтой.
Хэрэглэгчийн шинэ сонголт вэбсайт-д бүтгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах тул хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.
Захиалга хийснээс хойш та 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлэх шаардлагатай. Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдана.Та 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй, захиалга цуцлагдсан тохиолдолд шинэ сонголт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
Нэгэнт захиалга цуцлагдсан тохиолдолд дахин сэргээх боломжгүй тул хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
Захиалга хийж баталгаажуулсны дараа таны системд бүртгүүлсэн и-мэйлээр эсвэл гар утсанд мессежээр захиалгын дугаар, нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд хүргэнэ.
Төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ захиалагчийн нэр болон утасны дугаараа бүрэн, зөв бичнэ. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
Shinesongolt.mn дээр таны бүртгэл болон захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээлэл харагдах тул захиалгын түүхээ бүгдийг харах боломжтой.
Та захиалгаа 100 хувь урьдчилан төлсөнөөр баталгаажна. Шинэ сонголт худалдааны систем нь захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд тус захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой. Таны захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
Шинэ сонголт цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ. Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан мөн холбогдох гар утасны дугаарт мэдэгдэл илгээж байна.
Захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хот дотор хүргэх хугацаа 24-48 цаг.
Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.
Захиалгын нийт үнийн дүн 300 мянган төгрөгөөс дээш тохиолдолд Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргэлт хийгдэнэ. Хэрэв үүнээс бага үнийн дүнтэй тохиолдолд 30 мянган төгрөгийн хүргэлтийн хөлс тооцогдоно.
Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа үнэн зөв, маш тодорхой бөглөх үүрэгтэй ба хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах шаардлагатай. Барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулна. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг уруу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч систем дахь өөрийн захиалгын түүх хэсгээс харж, хянах боломжтой.
Та захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Барааны талаар бүрэн мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг Шинэ сонголт худалдааны систем хүлээн авах, барааг дор дурдсан нөхцөл байдлаас бусад тохиолдолд буцаах боломжгүй юм. Системд барааны албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой гэдгийг анхаарна уу.
Та захиалга хийхээсээ өмнө тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, 70101122 дугаарын утсаар холбогдож нэмэлт мэдээлэл авах зайлшгүй шаардлагатай.
Хувцас, гуталны худалдан авалт хийхдээ тухайн барааны хэмжээний хүснэгтийг судалж, өөрт тохирох хэмжээг зөв сонгох, шаардлагатай бол оператороос нэмэлт мэдээлэл авах.
Зөвхөн тавилгын захиалгыг онлайнаар төлбөр төлсөн тохиолдолд буцаах боломжтой ба төлбөрийн нөхцөлөөс хамааран шимтгэлийн төрлүүд өөр байна. Зөвхөн дараах онцгой тохиолдолд барааг буцаах боломжтой. Онцгой тохиолдол гэдэгт:
- Буруу тавилга хүргэж угсарсан.
- Үйлдвэрлэлийн гэмтэлтэй бараа. Энэ нь угсралт хийж хайрцаг савыг задлах үед илэрсэн тохиолдолд хүчинтэй. Барааг угсарсны дараа худалдан авагч асуудалгүй хүлээж авсан тохиолдолд хамаарахгүй.
- Хүргэлт угсралтын ажилчдын буруугаас болж тавилга гэмтсэн, сэв суусан.
- Буцаалт хийсэн барааны төлбөрийг ажлын 5 хоногийн дотор багтааж шилжүүлнэ.
НЭМЭЛТ СУУТГАЛ:
- POS -н шимтгэл 1% суутгана.
- НӨАТ-ын баримтаа уншуулсан бол 10% суутгана,
Төлбөрөө төлсөн ч хүргэлт хийгдээгүй тохиолдолд үнийн дүнтэй дүйцэхүйц эсвэл давсан үнийн дүнтэй бараагаар солих боломжтой. Зөрүү төлбөрийг худалдан авагч төлнө.
Онцгой тохиолдолд барааг буцаах боломжтой. Онцгой тохиолдол гэдэгт:
- Буруу тавилга хүргэж угсарсан.
- Үйлдвэрлэлийн гэмтэлтэй бараа. Энэ нь угсралт хийж хайрцаг савыг задлах үед илэрсэн тохиолдолд хүчинтэй. Барааг угсарсны дараа худалдан авагч асуудалгүй хүлээж авсан тохиолдолд хамаарахгүй.
- Хүргэлт угсралтын ажилчдын буруугаас болж тавилга гэмтсэн, сэв суусан.
- Буцаалт хийсэн барааны төлбөрийг ажлын 5 хоногийн дотор багтааж шилжүүлнэ.
- НЭМЭЛТ СУУТГАЛ:
- POS-н шимтгэл 1% суутгана.
- НӨАТ-ын баримтаа уншуулсан бол 10% суутгана,
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БУЦААХ, СОЛИХ ЖУРАМ /ТАВИЛГА/
Барааг хүлээн авахдаа таны захиалсан барааны хэмжээ, өнгө, загвар зөв эсэх, хэмжээ нь бүрэн таарч байгаа эсэх, бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг заавал шалгаж авна. Та барааг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тохиолдолд бараа буцаах болон солиулах болмжгүй болно.
АНХААР!!! Зөвхөн дараах онцгой тохиолдолд барааг буцаах боломжтой. Онцгой тохиолдол гэдэгт:
- Буруу тавилга хүргэж угсарсан.
- Үйлдвэрлэлийн гэмтэлтэй бараа. Энэ нь угсралт хийж хайрцаг савыг задлах үед илэрсэн тохиолдолд хүчинтэй. Барааг угсарсны дараа худалдан авагч асуудалгүй хүлээж авсан тохиолдолд хамаарахгүй.
- Хүргэлт угсралтын ажилчдын буруугаас болж тавилга гэмтсэн, сэв суусан.
- Буцаалт хийсэн барааны төлбөрийг ажлын 5 хоногийн дотор багтааж шилжүүлнэ.
НЭМЭЛТ СУУТГАЛ:
- POS -н шимтгэл 1% суутгана.
- НӨАТ-ын баримтаа уншуулсан бол 10% суутгана,
- Худалдан авагч барааг хүргэлтээр авч, угсралт хийлгэж бараа материалыг гомдолгүй хүлээн авснаас хойш 1 хоног буюу 24 цагаас дээшхи хугацаанд хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнд буцаалт хийгдэхгүй.
- Худалдан авагч хэмжээгээ буруу тооцоолсноос хүргэлт, угсралт хийгдсэн тавилга зайнд нь таараагүй тохиолдолд буцаах боломжгүй бөгөөд өөр бараагаар солих боломжтой. Буцаах тохиолдолд үнийн дүнгийн 30%+тээврийн зардал 64,000₮ суутгана. Учир нь:
- Үйлдвэрлэлийн сав баглаа боодол задарсан.
- Угсралт хийхэд нүх сүв гарсан.
- Ажилчдын болон замын зардал гарсан.
- Борлуулалт хаасан.
- Тухайн барааг 50% болон түүнээс дээш хямдралтай худалдан авсан бараанд буцаалт хийгдэхгүй. Үүнд: Үндсэн хямдрал, бонус картны хямдрал, тухайн үеийн хямдралууд бүгд нийлээд гэж ойлгоно.
- Худалдан авагчийн бодит биш тайлбартай барааг буцаахгүй. Үүнд: Өнгө, загвар, чанар, үнэ, хэрэглээ, гэр бүлийн гишүүд найз нөхдийн санал гэх мэт орно.
- Заалны ганц бараа худалдан авсан тохиолдолд буцаалт хийх боломжгүй.
- Худалдан авагч өөрийн тээврийн хэрэгслийг ашиглаж барааг өөрөө авч явсан тохиолдолд буцаалт хийх боломжгүй.
- Матрасс худалдан авсан тохиолдолд буцаалт хийх боломжгүй.
- Ханын бат бөх байдлаа сайтар судлаагүйгээс, хүргэлт угсралт хийгдсэн тавилганд эвдрэл гэмтэл үүссэн тохиолдолд буцаалт хийх, өөр тавилгаар солих боломжгүй.
- Худалдан авагч өөрийн тээврээр зөөсөн барааг буцаахгүй. /авах болон буцаах/
- Худалдан авагч барааг Компанийн хүргэлт угсралтын ажилтнаар угсралт хийлгээгүй болон задлаагүй өөрөө угсарсан эсвэл задалсан барааг буцаахгүй.
Хэрэв та үйлдвэрийн сэвтэй эсвэл захиалганаас өөр бараа бүтээгдэхүүн хүлээн авсан тохиолдолд 24 цагийн дотор online@shinesongolt.mn ; 7010-1122 -т мэдэгдэнэ үү. Бид захиалгыг шалган, компанийн буруутай үйл ажиллагаанаас бараа бүтээгдэхүүн гэмтсэн болон солигдсон тохиолдолд шуурхай арга хэмжээ авах болно.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ / НУУЦЛАЛЫН БАТАЛГАА
НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ
Шинэ сонголт цахим худалдааны сайт нь “Бид Энд Бид” ХХК-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Хэрэглэгч Шинэ сонголт цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
- Хэрэглэгч Шинэ сонголт цахим худалдааны сайтаас захиалга хийсэн тохиолдолд үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
- Шинэ сонголт цахим худалдааны сайтад бүх мэдээллийг үнэн зөв, бодитой байлгах тал дээр манай баг хамт олон онцгой анхаарал хандуулж байгаа боловч зөрүүтэй мэдээлэл орсон байх боломжтойг анхаарна уу. Барааны мэдээлэл нь танд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.
- Shinesongolt.mn вэб сайтад байгаа бараанууд бэлэн буюу шууд нийлүүлэх бүтээгдэхүүнүүд байна. Гэвч дэлгүүрээр хийгдэж буй байнгын борлуулалтын улмаас дууссан байх магадлалтай тул захиалга хийхийн өмнө 7010-1122 утсаар холбогдон заавал тодруулна уу.
- Энэхүү сайтад буй барааны мэдээлэл нь манай дэлгүүрт байгаа бүх барааг төлөөлөхгүй бөгөөд байнга нэмэгдэн шинэчлэгдэх болно.
- Энэхүү үйлчилгээний нөхцөл нь зөвхөн Шинэ сонголт цахим худалдааны үйл ажиллагаанд хамаарах бөгөөд дэлгүүрээс худалдан авалт хийсэн тохиололд дэлгүүрийн дотоод журмаар зохицуулагдана.
- Бэлэн байгаа барааг захиалга хийгдсэнээс хойш 24-48 цагийн дотор захиалагчийн заасан хаягт хүргэнэ.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Бид Энд Бид” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
- Shinesongolt.mn вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС
- Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Бид Энд Бид” ХХК-ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
- Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “Бид Энд Бид” ХХК бүрэн хариуцна.
- Хэрэглэгч нь Shinesongolt.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг “Бид Энд Бид” ХХК хариуцахгүй болно.
- Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбсайтын холбоо барих хаягийг ашиглан чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
- Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.
ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ХУГАЦАА
- Захиалга авах хугацаа:
- Хэрэглэгч Шинэ сонголт цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
- Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
- Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, байршуулах шаардлагатай.
- Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
- Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд “Бид Энд Бид” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
- Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.
- Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
- Шинэ сонголт цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
- Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд эсвэл гар утсанд мэдэгдэл илгээж байна.
- Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш 24-48 цагийн дотор Хэрэглэгчийн захиалсан барааг системд оруулсан хаягийн дагуу хүргэж өнгө.
- Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
- Онцгой бараа:
- Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үеэд нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.
ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
- Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн Шинэ сонголт худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.
- Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Миний Бүртгэл хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
- Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
- Шинэ сонголт худалдааны систем нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга баталгаажна.
- Шинэ сонголт худалдааны систем нь Хэрэглэгч захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, болих, өөрчлөх боломжийг олгож байгаа.
- Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
- Хэрэглэгчийн захиалсан барааг зөвхөн дараах онцгой тохиолдолд буцаах боломжтой.
- Онцгой тохиолдол гэдэгт:
- Буруу тавилга хүргэж угсарсан.
- Үйлдвэрлэлийн гэмтэлтэй бараа. Энэ нь угсралт хийж хайрцаг савыг задлах үед илэрсэн тохиолдолд хүчинтэй. Барааг угсарсны дараа худалдан авагч асуудалгүй хүлээж авсан тохиолдолд хамаарахгүй.
- Хүргэлт угсралтын ажилчдын буруугаас болж тавилга гэмтсэн, сэв суусан.
- Буцаалт хийсэн барааны төлбөрийг ажлын 5 хоногийн дотор багтааж шилжүүлнэ.
- НЭМЭЛТ СУУТГАЛ:
- POS уншуулсан бол 1% суутгана.
- НӨАТ-ын баримтаа уншуулсан бол 10% суутгана,
- Онцгой тохиолдол гэдэгт:
- Шинэ сонголт худалдааны системийн бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
- Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг Шинэ сонголт худалдааны систем хүлээн авах, барааг буцаах боломжгүй юм. Системд барааны албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой юм.
- Дээрх нөхцөл байдал үүсэх боломжтой тул Шинэ сонголт худалдааны системийн зүгээс захиалга хийгдсэнээс хойш төлбөр төлж, захиалгаа баталгаажуулах 48 цагийн хугацаа өгч байгаа болно.
ТАВ. ХҮРГЭЛТ
- Хэрэглэгчийн захиалгын дүн 300 мянган төгрөгөөс дээш тохиолдолд барааг Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргэж өгнө.
- Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
- Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа хүлээн авна.
- Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг эсвэл гар утас руу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.
ЗУРГАА. БУСАД
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтуудыг хэрэглэгчид заавал мэдэгдэхгүйгээр онлайн дэлгүүрийн эзэмшигч өөрчлөх боломжтой.
- Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.
Нэг. Ерөнхий мэдээлэл, мэдээлэл цуглуулах
Шинэ сонголт худалдааны систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
- Хэрэглэгч гэдэг нь shinesongolt.mn вэб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
- Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
- Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед таны мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс, улс, өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
- Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, сонирхож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.
- Хэрэглэгч FACEBOOK эрхээрээ shinesongolt.mn худалдааны системд бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг FACEBOOK–с авах бөгөөд (Овог, Нэр, Цахим шуудан, Төрсөн огноо, хүйс гэх мэт) Хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж Хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар хэрэглэгч болно.
Хоёр. Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн ашиглах вэ ?
- Үндсэн заварчилгааны дагуу системд Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч учир “Бид Энд Бид” ХХК нь Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад тохиолдолд ашиглахгүй болно.
- Захиалсан бараа бүтээгдэхүүний хүргэлт болон захиалгатай холбоотой тодруулах зүйлс гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: Хэрэглэгчийн гар утсанд холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт.
- Системтэй холбоотой техникийн засвар хийх.
- Системийн ашиг тусын тулд системийн сайжруулалт, хөгжүүлэлт, хяналт, тест хийх.
- Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх.
- Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт).
Гурав. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх.
- “Бид Энд Бид” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг үйлчилгээний хэрэгцээнээс бусад тохиолдолд болон гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй болно.
Дөрөв. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах.
- “Бид Энд Бид” ХХК нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална.
- Хэрэглэгч системд нэвтрэх нэр болон нууц үгээ аюулгүй хадгалах үүрэгтэй бөгөөд энэ нь хэрэглэгчийн анхаарах чухал зүйл болно.
- Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй таны хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг “Бид Энд Бид” ХХК хариуцахгүй болно. “Бид Энд Бид” ХХК нь таны хандах эрхийг ашиглан таны мэдээлэлд нэвтрэх боломжгүй болно.
Тав. Хэрэглэгчийн мэдээллийн талаарх хэрэглэгчийн сонголт
- Хэрэглэгч хувийн мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.
- Хэрэглэгч системийн цахим шуудан (и-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.
- Хэрэв хэрэглэгч өөрийн эрхээ идэвхгүй болгосон бол хэрэглэгчийн мэдээллийг системд дүрслэхгүй. Систем хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч идэвхтэй горимд орох хүртэл хадгална.
Зургаа. Нууцлалын баталгааны журмын шинэчлэлт.
- “Нууцлалын баталгаа” –ны заалтууд өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
- Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын баталгаа” захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын баталгаа”-г бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.
САНАЛ ХҮСЭЛТ / ХОЛБОО БАРИХ
Phone: 70101144
Partnership: shinesongolt@costca.mn
Sales: coordinator@coscta.mn
Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 3-р хороо,
Энгелсийн гудамж, (Хуучнаар цагаан хаалга)
Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүр
Цагийн хуваарь
Даваа – Баасан: 10:00 – 20: 00
Бямба – Ням: 10:00 – 19:00