
Италидаа №1-т тооцогддог тавилга үйлдвэрлэлийн магнат компани Pensarecasa нь ГАЛ ТОГОО, ЗОЧИН, УНТЛАГА, ХҮҮХЭД гээд бүхий л төрлийн modular болон assembled тавилгуудыг үйлдвэрлэдэг. Modular төрлийн буюу хэрэглэгч хүссэнээрээ зохиомжилж болдог гал тогоо нь 100% Итали улсаас импортлон та бүхэнд хүргэж байна.
Гал тогоо бол өдөр тутмын амьдралын ихэнх цагийг гэр бүлтэйгээ өнгөрөөх боломжтой орчин бөгөөд зөвхөн хоол хийхэд зориулагдсан орон зай биш болсон билээ. Pensarecasa брэндийн гал тогооны төслүүд нь эдгээр бүх хэрэгцээг хангах шийдлүүдийг гаргаж, өөр өөр загвар шийдэлд тохирсон, 100% Италид үйлдвэрлэгдсэн саналуудыг санал болгодог
МАТЕРИАЛ ХИЙЦ
18мм зузаантай Е1 зэрэглэлийн particle board хавтан. Low formaldehyde буюу хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй, элдэв үнэр агаарт ялгаруулахгүй. Хаалгыг full HD лакан өнгөлгөөгөөр өнгөлж Италид үйлдвэрлэсэн зам нугасаар тоноглож өгсөн.
ШҮҮГЭЭНИЙ ОНЦЛОГ
Хэрэглэгч өрөөнийхөө зай талбайд тохируулан хүссэнээрээ зохиомжлон авах боломжтой. Жишээ нь доорх зураг дээрх шиг;
Мөн та эдгээр шүүгээний дотор талыг нэмэлтээр тохижуулж хэрэглээгээ хялбарчлах боломжтой
Мөн та эдгээр шүүгээний дотор талыг нэмэлтээр тохижуулж хэрэглээгээ хялбарчлах боломжтой

ШКАФНЫ ДОТОР ТОНОГЛОЛ БУЮУ НЭМЭЛТ АККЕССУАРУУД
Нэмэлт акксесуаруудаар тохижуулснаар өмд, зангий, үнэт эдлэл, гутал, улирлын чанартай хувцас, бохир болон цэвэр хувцас, дотуур хувцас зэргээ ангилан байршуулах боломжтой болдог.
