БИДНИЙ ТУХАЙ
Бид энд Бид ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тасралтгүй 20 гаруй жил тавилга худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Өнөөдөр Бид энд Бид ХХК нь Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах 9 давхар “Шинэ Сонголт Брэнд их дэлгүүр”-т 100 гаруй ажиллагсадтайгаар салбартаа манлайлан, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэж олон улсын чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллаж байна.
Бид хэрэглэгчид болон түншүүдтэйгээ шударга, найдвартай бөгөөд тогтвортой харилцахыг эрхэмлэдэг бөгөөд одоогоор олон улсын тавилгын загварын хөгжлийг тодорхойлдог 20 гаруй үйлдвэр, компанийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.
Цаашид бид байгууллагын хамгийн үнэт зүйл болох ажилчиддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, ажлын тав тухтай орчинг бүрдүүлэн амьдралынх нь тогтвортой баталгаа болохыг эрмэлзэж нийгэмдээ өөрсдийн хувь нэмрээ үргэлж оруулж байх болно.

МЭДЭЭ / БЛОГ
- Танд тавилга худалдан авахтай холбоотой ямар саад, бэрхшээлүүд үүсдэг вэ? Жишээ нь: Сошиалаар хангалттай сайн, тодо… https://t.co/FL05QKFNm9 6 months ago
- ДААЦТАЙ/ДАЛАЙЦТАЙ “BLACK FRIDAY” ХЯМДРАЛ ☑️ 1 тавилга 8% ☑️ 2 тавилга 15% ☑️ 3 тавилга 20% ☑️ Сонгогдсон тавилгууд… https://t.co/cegDI6tJPS 7 months ago
- ЦАХИЛГААН барааны хямдрал 111 жилийн түүхтэй дэлхийн №1 гэр ахуйн цахилгаан барааны Whirlpool брэндийн бүтээгдэхүүн… https://t.co/n5XWN5OnkL 1 year ago
- Таны мөрөөдлийн гал тогоо https://t.co/3KbQvyK3Os 1 year ago
МЭНДЧИЛГЭЭ
Манай дэлгүүрийг сонгон үйлчлүүлдэг эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэхийн хамт бидний үйлчилгээ, бүтээгдэхүүний чанарт итгэл хүлээлгэн байнга дэмжиж байдагт тань талархал илэрхийлье.
Шинэ Сонголт Брэнд их дэлгүүр нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг урьтал болгон чанарын баталгаа, загварын өргөн сонголт, бодит үнийг эрхэмлэхээс гадна загварын шинэчлэлтийг тасралтгүй та бүхэнд хүргэхээр зорин ажиллаж байна. Манай дэлгүүр нь айл өрх бүрт тав тух, хүүхдэд эрүүл өсөн торних орчин нөхцлийг бүрдүүлэх, олон улсын эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэх хариуцлагатай зорилгыг өмнөө тавин ажилласаар ирлээ.
Цаашид бид үйлчилгээ, бүтээгдэхүүнээ улам бүр сайжруулан та бүхний зорьж худалдан авалт хийдэг найдвартай түнш байж, итгэлийг хөсөрдүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах болно.
Хүндэтгэсэн: Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүр
КОМПАНИЙН ТҮҮХ / АМЖИЛТ
- Нийслэлийн оны шилдэг бүтээн байгуулалт (2018)
- Хан-Уул дүүргийн “Шилдэг тохижилттой байгууллага” (2017)
- Татварын Ерөнхий газрын “Шилдэг татвар төлөгч” (2011, 2013, 2014, 2015)
- Улаанбаатар хотын “Шилдэг худалдааны байгууллага” (2008)
- “Шилдэг нийгмийн даатгал төлөгч” (1999, 2000, 2002, 2004, 2008)
- “Хэрэглэгчийн найдвартай түнш” (1998, 1999, 2001)
- “Оны шилдэг бизнес эрхлэгч” (2004)
ХОЛБОО БАРИХ
Phone: 7010-1144
Partnership: shinesongolt@costca.mn
Sales: coordinator@costca.mn
Хаяг: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 3-р хороо,
Нарны гүүрний баруун урд, (Хуучнаар цагаан хаалга)
Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүр
Цагийн хуваарь:
Даваа – Баасан: 10:00-20:00
Бямба – Ням: 10:00-19:00