СКАНДИНАВ ЗАГВАРЫН ХҮҮХДИЙН ӨРӨӨ

Хойд зүгийн сэрүүн уур амьсгалтай бүсээс гаралтай энэхүү дизайны чиг хандлага нь XX зуун буюу 1950-иад оны үеэс түгэн дэлгэрсэн. Энгийн бөгөөд маш тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг учраас интерьер болон загварын салбарынханд таалагдсаар ирсэн юм. Мөн ихэнх хүмүүс минимал хэрнээ илүү тухтай амьдрахын тулд скандинав дизайныг сонгодог. Тиймээс дэлхийн тренд жагсаалтын тэргүүлэх эгнээнээс хэзээ ч бууж байгаагүй энэхүү дизайнаар хүүхдийн өрөөгөө хэрхэн тохижуулж болох санааг та бүхэндээ танилцуулж байна.

Скандинавиан дизайныг таних онцлогууд

Цулгуй цэвэр модон шалтай байхыг эрхэмлэдэг. Өөрөөр хэлбэл хивс, хивсэнцэр төдий л ашигладдаггүй. Модон шал голлодог. Харин амарч тухлах хэсэг буюу буйдан, орныхоо хөлд хонины нэхий, үслэг дэвсгэрийг ихэвчлэн дэвссэн байдаг. Зөвхөн шал гэлтгүй хана, тавилга, шүүгээг хүртэл модон байлгахыг илүүд үздэг. Энэ нь нөгөө талаараа Скандинавын хүйтэн сэрүүн цаг уурын байдалтай холбоотой бөгөөд хүнд аль болох дулаан, байгальтай ойр мэдрэмжийг өгөх элементүүдийг хэрэглэдэг.

Суурь өнгө ихэвчлэн цагаан, цайвар байна. Учир нь Скандинавын орнуудын өвөл эрт харанхуй болдог учраас дотоод орчныг гэгээлэг харагдуулахын тулд цайвар өнгийг ашигласаар иржээ. Ер нь цайвар өнгө хүний сэтгэл санааг тайван байлгаж, эерэгээр нөлөөлдөг ба аль ч хэв маягт мөнхийн сонгодог шийдэл байж ирсэн.

Минимал. Олон төрлийн чимэглэл, хэт нүсэр тавилга, хээ угалзыг эндээс та олж харахгүй. Учир нь нэг өнгөөр дагнасан цулгуй байдал энэ загварыг илтгэх чухал шийдлийн нэг. Зайлшгүй хэрэгцээт зүйлийг агуулдгаараа минимал хэв маягтай дөхөх боловч илүү тухтай, бас байгалийн мэдрэмжийг төрүүлдгээрээ ялгардаг.

Сонирхолтой хэрнээ энгийн хийцтэй гэрэлтүүлэг. Скандинав загварын гол чимэглэл бол гэрэл. Ингэхдээ олон өнгөөр бус дан өнгөөр асдаг гэрлийг ашигладаг. Мөн ерөнхий гэрэлтүүлэг нь гэрлийн бүрхүүлгүй энгийн чийдэн байх нь элбэг.

Тасалгааны ногоон ургамалууд. Янз бүрийн тасалгааны ургамлууд нь модон эдлэлтэй тун сайн нийцэхээс гадна цулгуй орчныг амьд харагдуулах бяцхан “ид шидтэй”. Мөн буйдан, том нэхээстэй хөнжил, бүтээлэг, хөвсгөр ор зэрэг зөөлөн эдлэл их байдаг бөгөөд тав тухыг дээд зэргээр мэдрүүлдэг.

Хамгийн эко материалуудыг ашигласан байдаг. Мод, сүлжмэл сагс, минимал байхыг уриалж буй хандлага скандинав загвараас ажиглагдах болно.

Авсаархан зай бага эзэлдэг тавилганаас бүрддэг. Ихэнхдээ модон эдлэлтэй хоршин зөөлөн эдлэл голлосон байдаг. Жишээ нь даавуу юмуу хөвсгөр гадаргуутай буйдан, амьтны үсэн дэвсгэр, янз бүрийн хэлбэртэй дэр, мөн гэрийн гол уур амьсгалыг бүрдүүлэгч шар пендант гэрэл. Ихэнх дизайнерууд минимал загвар хэт хоосон, уйтгартай байх талтай учраас үслэг зөөлөн эдлэл, буйдан зэргийг нэмж интерьерийг арай илүү зөөллөж өгдөг гэж үздэг.

Дашрамд сануулахад скандинав дизайны төгс илэрхийлэл, дээрх зургуудад буй Данийн 100% эко брэнд Flexa-н тавилгуудыг та бүхэн манай дэлгүүрийн 1-р давхараас сонгон авах боломжтой.

НАМАР, ӨВЛИЙН ШИНЭ ЗАГВАР

Зуны улирал солигдож тун удахгүй Намрын улирал айлчилан ирж байгааг төвөггүйхэн бид мэдэрч байна. Харин бидэнд дараагийн улиралыг гоо сайхан загварлаг улирал болгох боломжийг Je Suis Le Fleur брэнд олгож байна.

Том загварын малгай, өнгө холилдсон принт загварууд, унжисан утастай саглагар загварын хувцаснууд сүүлийн саруудад бидний шүүгээг дүүргэж байсан бол 2019 оны намар, өвлийн загварууд илүү шинэлэг бас дэгжин байх бололтой.

Дараагийн улиралд аль загварын чиг хандлага давамгайлах бол ?

Доош гүйлгээд намрын улиралд хит болох загваруудын танилцуулгийг сонирхоорой.

 1. Цэцэгс

Цэцэг тренд байгаагүй үе гэж та дуулаагүй байх. Гэвч дараагийн улиралд “цэцэг тренд” урьд өмнөхөөсөө ч илүү хүчтэй орж ирэхнэ.

2. Том цүнх

Бидний хамгийн чухал жижиг зүйлс багтах хэмжээний цүнхийг бид өнгөрсөн улиралуудад гоёж байсан бол харин намар, өвлийн улиралд хамгийн дэгжин брэндүүд илүү том загварлаг цүнхнүүдээр гоёж өөрсдийн имижээ бүрдүүлэхнэ.

 3. Дөрвөлжин хээ

Өнгөрсөн улиралд долгиолсон судлан хэлбэртэй принт загварууд гарч байсан бол дараагийн улиралд илүү тод трендийн цэгцтэй загварууд тодорч гарч ирэхнэ. Намрыг тодорхойлох үндсэн ганц принт загвар нь дөрвөлжин хээг олон өнгөтэй хольж өгсөнөөр илүү загварлаг, ажил хэрэгч, эрч хүчтэй харагдуулах болно.

4. Бэлхүүсний бүс

Дараагийн улиралд эдгээр зүйлс өөрчлөгдөж цув, пальтоны гадуураа бэлхүүсний тойргоор бүсээ бүсэлсэнээр өөртөө итгэлтэй ялдам, эмэгтэйлэг бүсгүй болгож харагдуулахаас гадна нарийхан бэлхүүсийг тань тодотгож өгнө.

5. Бараан хөх өнгийг тодотгосон гадуур хувцас

Энэ улиралд бараан хөх өнгийн гудамжний стилийн гадуур хувцас олны анхааралд өртөх нь.

НАМРЫН ТАВАН ӨНГӨ

Аль ч улиралд шинэ трэндийн хамгийн чухал хэсэг нь өнгө байдгийг та анзаарсан уу? Хэрэв та навчис шарлаж эхлэх энэ үед ямар өнгийн, ямар загварын хувцас өмсөхөө хараахан шийдэж чадаагүй байгаа бол хариултаа эндээс олоорой.
Загварлаг бүсгүйчүүдийн хамгийн дуртай улирал яагаад намар байдаг вэ? Учир нь зуны турш найзалсан дэгжин даашинз, намрын загварлаг хүрмээ давхарлаж өмсөөд дулаахан хэрнээ загварлаг харагдаж чаддаг учраас тэр. Харин ингэхдээ энэ улирлын трэнд болж буй цүнх, гутал, хүзүүний алчуур, пальтоноос сонгож дүр төрхөө шинэчлээрэй.
2019-2020 оны намар/өвлийн загварын шоунууд дээр хүрэн улаан, маргад эрдэнийн ногоон, цагаан, улаан болон хул шар өнгө хамгийн их харагдаж байсан бол барын эрээн толбо, могойн эрээн хээ зэрэг амьтны хээ хуар энэ намрын халуухан трэндэд тооцогдож байна.

Маргад эрдэнэ

Зөвхөн эрүүл амьдрал болон эрүүл хооллолт сонирхдог хүмүүс л ногоон зүйлст дуртай биш шүү дээ. Энэ намар фисташки самар, авакода, олив жимсийг санагдуулам амттай ногоон өнгөөр дүүрэн байх нь. Гааны ногооноос эхлээд маргад эрдэнийн ногоон хүртэл аль өнгө нь танд илүү зохимжтой байгааг олж мэдээрэй.

Яг л сарнай шиг

Улаан өнгө хэзээ ч трэндээс гардаггүйг загварлаг бүсгүйчүүд маань мэднэ. Энэ жилийн  хувьд намрын цуглуулга дунд сарнайн хилэн улаан, гүзээлзгэнийн ягаан улаан хүч түрэн орж иржээ. Бусдын анхаарлын төвд байж, хүчирхэг эмэгтэй гэдгээ харуулахыг хүсвэл толгойноос хөл хүртлээ улаан өнгөөр гангарч, эсвэл цагаан, хар болон бүдэг ягаан өнгөтэй хослуулан намар, өвлийн алинд ч өмсөж болох дүр төрхийг бүрдүүлээрэй.

 

Нархан минь…

Гадаа сэрүүн болж, намар цаг болоход ихэнх хүн тод өнгийн хувцас өмсөхөөс эмээдэг. Гадаа хүйтэн боллоо гээд гал халуун илчээ алдах ёстой гэсэн үг биш шүү дээ. Хурц тод биш гичний шар, хул шаргал өнгө таныг нар мэт гэрэлтүүлэх болно.

Байгалийн нэг хэсэг

Зэрлэг байгалийн амьтдаас санаа авсан хээ хэзээ ч моодноос гардаггүй гэдгийг бүсгүй та мэдэх байх. Энэ улиралд хурц тод өнгийн дэвсгэртэй барын эрээн хээ, цагаан болон саарал дэвсгэртэй могойн хээ загварын томоохон хотуудыг шуугиулж байна Тод өнгийн барын эрээн хээтэй цув, пальто, аксессуарыг цулгуй өнгөөр блок хийж болох юм.

Цагаан

Ямар ч улиралд цагаан өнгө хамгийн зөв сонголт байж чаддаг. Хаана ч, юун дээр ч төгс зохицох цагаан цамц, өмд, гадуур хувцас хүн бүрийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой.