БИДНИЙ ТУХАЙ

Бид энд Бид ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тасралтгүй 20 гаруй жил тавилга худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа билээ. Өнөөдөр Бид энд Бид ХХК нь Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах 9 давхар “Шинэ Сонголт Брэнд их дэлгүүр”-т 100 гаруй ажиллагсадтайгаар салбартаа манлайлан, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн Олон улсын чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллаж байна.

Бид хэрэглэгчид болон түншүүдтэйгээ шударга, найдвартай бөгөөд тогтвортой харилцааг баримталдаг бөгөөд одоогоор Олон улсын тавилгын загварын хөгжлийг тодорхойлдог 20 гаруй үйлдвэр, компаний бүтээгдэхүүнийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.
Байгууллагын хамгийн чухал үнэт зүйл болох ажилчиддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, ажлын тав тухтай орчинг бүрдүүлэн амьдралынх нь тогтвортой баталгаа болохыг эрмэлзэж нийгэмдээ өөрсдийн хувь нэмрээ үргэлж оруулж байх болно.

Эрхэм зорилго

Үнэт зүйл зарчим

Бидний уриа

МЭДЭЭ

ХОЛБОО БАРИХ

Утас: 70101122, 88854545

Corporate Sales: [email protected]
Business Development & Partnerships: [email protected]
Careers: [email protected]

Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 3-р хороо,
Энгелсийн гудамж, (Хуучнаар цагаан хаалга)
Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүр

Цагийн хуваарь
Даваа – Ням: 10:00 – 20: 00

МЭНДЧИЛГЭЭ

Манай дэлгүүрийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэхийн хамт бидний үйлчилгээ, бүтээгдэхүүний чанарт итгэл хүлээлгэн байнга дэмжиж байдагт талархал илэрхийлье.

Шинэ Сонголт Брэнд их дэлгүүр нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг урьтал болгон чанарын баталгаа, загварын сонголт, бодит үнэ дээр анхааран, өдөр бүр шинийг та бүхэнд хүргэхээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай дэлгүүр нь айл өрх бүрт тав тух, хүүхдүүд эрүүл өсөн торних нөхцлийг бүрдүүлэх Олон улсын эрүүл ахуйн стандартын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэх хариуцлагатай зорилгыг өмнөө тавин ажиллаж байна.

Цаашид бид үйлчилгээ, бүтээгдэхүүнээ өдөр тутам улам сайжруулан та бүхний зорьж худалдан авалт хийдэг найдвартай түнш байж, итгэлийг хөсөрдүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах болно.

АМЖИЛТ / ТҮҮХ

2017

Шилдэг тохижилттой байгууллага, Хан-Уул дүүргийн ЗДТГ
LOHO furniture тавилгын үйлдвэрийн шилдэг түнш

2016

Bulanka брэндийн хилийн чанад дахь шилдэг төлөөлөгч
Four seas тавилгын үйлдвэрийн шилдэг төлөөлөгч

2015

Шилдэг татвар төлөгч, Татварын Ерөнхий газраас
“Хэрэглэгчийн найдвартай түнш”, Улаанбаатар хотын хэрэглэгчдийн холбоо

2014

Оны шилдэг татвар төлөгч, Татварын Ерөнхий газраас
МҮХАҮТ-ын Платинум гишүүн
Оны шилдэг бизнес эрхлэгч

2013

“Оны шилдэг 50 бизнесмений нэг”, МҮХАҮТ
Шилдэг татвар төлөгч, Татварын Ерөнхий газраас

2011

ТОП-100, МҮХАҮТ
“Хэрэглэгчдийн найдвартай түнш”, Улаанбаатар хотын хэрэглэгчдийн холбоо
Шилдэг татавар төлөгч, Татварын Ерөнхий газраас

2009

“Орон нутгийн шилдэг байгууллага” БЗД
“Бизнесийн салбарын тэргүүлэгч”, Монголын Маркетингийн холбоо

2008

Шилдэг нийгмийн даатгал төлөгч
Улаанбаатар хотын Шилдэг худалдааны байгууллага
“Бизнесийн салбарын тэргүүлэгч”, Монголын Маркетингийн холбоо
ТОП-100, МҮХАҮТ

Өмнөх

ТОП-100, МҮХАҮТ (2000, 2004)
Шилдэг нийгмийн даатгал төлөгч (1999, 2000, 2002, 2004)
Хэрэглэгчийн найдвартай түнш (1998, 1999, 2001)
Оны шилдэг бизнес эрхлэгч (2004)