2022 оны интерьер дизайны чиг хандлага яг л таны авахыг хүсдэг инстаграмын зургууд шиг байгаа гэж хэлж болно. Энэ жилийн загвар өмнөх онуудаас илүү тав тухыг эрхэмлэсэн, зарим нэг хуучны загварууд нэмэгдсэн, цаг хугацаанд хэзээ ч хуучрахгүй классик загварууд багтсан. Дизайны экспертүүдийн 2022 оны гэрийн тохижилт, интерьер дизайны талаар бэлдсэн сонголтууд танд таалагдана гэж итгэж байна.
1. Байгалийн орчин бүхий дизайны чиг хандлага
Ургамал, амьд байгаль суурьтай эко орчин бүхий загвар нь байгалийн бодит ногоон өнгийг бий болгоно. Ургамал нь таны модон тавилгатай зохицохоос гадна гэрийн агаарыг цэвэршүүлнэ. Өдөр бүр гэрийнхээ амьд ургамлыг ургахыг харах нь танд баяр баяслыг авчирна.
2. Олон үйлдэл бүхий үр ашигтай орон зай
Одоо үед дан ганц зориулалттай өрөөнүүд хоцрогдсон байж магадгүй. 2022 оны интерьер дизайны чиг хандлага олон янзаар ашиглаж болох өрөөг бий болгох маш олон шинэ санаа, дизайнаар дүүрэн байгаа. Бараг л бүх булан тохой, жижиг зайг цэвэрхэн бөгөөд инновацлаг байдлаар шийдэж, мөн өрөөг тусгаарлаж харагдуулдаг нь бүр илүү үр ашигтай байна.
Ямар ч өрөөнд сайжруулж, шинэчилж болох маш олон шийдлүүд байдаг. Ихэнх хүмүүс өрөөнийхөө босоо орон зайг мартаж орхидог. Тавиур, шат, бусад нэмэлт хэрэгслүүд нь том орон зайг бий болгохоос гадна өрөө тусгаарлах хэрэгсэл ч болдог.
3. Zen интерьер
Гэртээ тогтвортой амьдралын интерьерыг бүрдүүлэх нь олон зорилготой. Нэг талаар ухаалаг, байгаль орчинд ээлтэй загварыг бий болгодог. Энэ нь бусад хүмүүст үлгэр дуурайлал болж тэднийг гэртээ эко шийдэл эко орчин бүрдүүлэхэд нөлөөлдөг. Нөгөө талаар энэ нь цэвэр тунгалаг, тайван амгалан оюун ухааны тусгал болдог.
Цайвар модон тавилгууд, олон янзын хээ, зураас холилдоогүй жигд цэвэрхэн зураас, хөвж буй мэт шалны загвар нь zen-амьдралын хэв маягийг илтгэнэ. “Бага тусмаа сайн” гэсэн агуулгатай байхын зэрэгцээ тохижилт нь органик, байгалийн өнгө аястай байдаг.
4. Минимализм
Минимализм нь маш цөөн тавилгаар амьдрах орон зайгаа их байлгаж нэмэгдүүлэх юм. Өрөөний хамгийн гол зорилгыг онцлон хадгалснаар өдөр тутмын хэрэгцээ, гэрийн ажилдаа илүү төвлөрдөг. Зайчлах, илүү орон зай гаргах нь минимализмийн гол зарчим нь юм.
Энгийн байдал бий болгохын тулд 1 юм уу 2 үндсэн материал жишээ нь мод эсвэл ган ашигласан тавилга сонгох, чимэглэлүүдээ хязгаарлах хэрэгтэй.
5. Гэрийн оффис
Гэрийн оффис ямар ч хэлбэр дүрс, хэмжээтэй байж болно. Харагдах байдал нь ямар ч байсан хамгийн чухал нь та өрөөгөө ажлаа хийхэд тохиромжтой, тухтай байлгахыг зориорой. Гэрийн оффис тохижуулахад функционал байдал, практик байдал, гоо зүйн хувьд зохимжтой байх нь чухал.
Гэрийн оффис тохижуулахад анхаарах хэрэгтэй 5 зүйл
Ямар ч хэлбэр дүрс, хэмжээтэй тавилгатай байсан ч илүү бүтээлч байхын тулд таны гэрийн оффис дараах үндсэн суурь хүчин зүйлүүдийг шингээсэн байх хэрэгтэй.
1. Байршил: Ерөнхийдөө ажиллах хэсэг таны гэрийн хамгийн чимээ багатай хэсэг нь байх хэрэгтэй. Хэрвээ ашиглах өрөөний сонголтгүй үед зочдын өрөөндөө эвхэгддэг ширээ ашиглаж болно
2. Төхөөрөмж: Үр дүнтэй ажиллахын тулд таны өрөөг эмх замбараагүй болгохгүй өөрт хэрэгтэй бүх төхөөрөмжүүдээ цуглуулаарай.
3. Хадгалах хэсэг: Гэрийн оффист хэрэгтэй зүйлүүдээ цэвэрхэн, байх ёстой байранд нь хадгалах сав, тавилга хэрэгтэй.
4. Өнгө: Өнгөний хувьд таныг тайван байлгах, сайн төвлөрөхөд туслах өнгө сонгох хэрэгтэй. Жишээ нь: цайвар цэнхэр, ногоон, байгалийн өнгө. Хэтэрхий эрч хүчтэй тод өнгө сонгохоос татгалзаарай. Учир нь таныг тайван бус болгодог.
5. Тохижилт: Нэмэлт тохижилтыг илүү төвлөрөхдөө анхаарахын тулд хамгийн бага байлгаарай. Ханын зураг, ургамал, жижиг хивснүүдээр тохижуулж болно.
6. Тогтвортой, органик материал
Гэрийн тохижилтын 2022 оны чиг хандлагад шил, цонхыг хамгийн ихээр ашиглаж, илүү томруулж байгаа. Жишээ нь том цонх, том хэмжээтэй шилэн гэрлэн бүрхүүл.
Гэрээ хэрхэн байгаль орчинд ээлтэй болгож тохижуулах вэ?
- Эрчим хүч, энергийн үр ашигтай дизайн – Цахилгаан хэрэгсэл, халаалт, гэрэлтүүлгийн хэрэгцээг багасгана
- Байгаль орчинд ээлтэй материал ашиглах – дахин боловсруулагдах, дахин хэрэглэгдэх материал, бүтээгдэхүүнүүд болно. Сэргээсэн мод, био шил, дахин боловсруулсан метал зэрэг маш олон сонголттой.
7. Дугуйрсан өнцөг
Дугуйрсан хэлбэртэй тавилгууд цар тахлын үед 2022 оны трендэд багтаж чадсан гэхээсээ илүүтэй харин ч цэцэглэн хөгжсөн гэж хэлж болно. Зөөлөн, дугуйрсан булантай тавилга болон декор нь эмэгтэйлэг байдал уян зөөлөн байдлыг илтгэнэ.
Дугуйрсан тавилгууд нь модерн загварын эрин үе эргэж ирснийг илтгэнэ. C хэлбэрийн буйдангууд, зөөлөн ирмэгтэй ширээнүүд контемпорари сандлууд багтана. Эдгээр зөөлөн хэлбэрүүд нь интерьерт гэрэл гэгээтэй байдал, хайр дурлалыг авчирна.
8. Хилэн материал
Материал нь зөөлөн байдлыг бас дэмждэг. Жишээ нь хилэн тансаг материал нь интерьерийг илүү сайжруулж өгнө. Хүчтэй өнгө бүхий хилэн материалтай тавилга нь таны зочны өрөө, унтлагын өрөөг тансаг харагдуулна.
Шинэ тавилгуудын мэдээлэл авах.
9. Ухаалаг тавилгууд
Дээр хэлсэнчлэн тавилга, интерьерийн чиг хандлага нь олон үйлдэлтэй орон зай гаргах шийдэл рүү их чиглэж байгаа. Тавилгын дизайн энэ чиглэлийг дагаж байгаад гайхах зүйлгүй билээ. Эцсийн эцэст, гэрийн хэв маяг нь зохион байгуулалтын бүтэц, түүнд хамаарах элементүүдээс нэлээд хамааралтай. Орон зай, зай талбай ашиглалтын хувьд нэг зайд бөөнөөрөө тойрч суугаад хоолоо иднэ бас номоо уншаад суух нь хавьгүй дээр юм.
Ухаалаг тавилга технологитой зохицсон, үйл ажиллагаа загварын хувьд орчин үеийн технологиудтай нийлмэл байх нь зайлшгүй юм. Жишээ нь: Буйдангийн ширээнүүд нь гэрийн спеакер, гэрийн удирдлагын системтэй холбогдох, зайнаас гүйдэг шүүгээгээ удирдаж зурагтаа хааж байрлуулах гэх мэт.
10. Завсрын болон байгалийн өнгө
Завсрын өнгөний суурь нь танай гэрийн дараа дараагийн шийдлүүдийг нээж өгдөг. Байгалийн болон завсрын өнгөний шийдэл нь өөр өнгөнүүдтэй хоршиж зохицож чаддаг. Жишээ нь: Чулуун саарал өнгө, гүн хар , цайвар цагаан өнгө
11. Хар акцент
2022 оны интерьер дизайны өнгөний чиг хандлагад хар өнгө орж байгаа. Хэдийгээр бага хэмжээтэй оруулж өгөхийг зөвлөж байгаа ч, хар өнгөний оруулга нь итгэлтэй, хүчирхэг харагдуулна.
12. Цагаан хана
Цагаан хана дээр цагаан зураас, зөөлөн материал нь дундад зууны модерн загварыг санагдуулна. Танд гоёмсог, хүчтэй өнгө бүхий тавилгууд таалагдаж байгаа бол энгийн цагаан хана дээр тохирно. Цулгуй цагаан өнгийн тавилга, материал, чимэглэл оруулж өгвөл тэднийг илүү тод харагдуулна.
Илүү дэлгэрэнгүй унших.