Хэрэв таны гэр загвар дизайны хувьд зайлшгүй сайжруулж өөрчлөх шаардлагатай эсвэл шинэ гэрээ тохижуулах гэж байгаа бол эдгээр шууд хэрэгжүүлэх боломжтой гэрийн тохижуулалтын шийдэл, санаанууд танд тус болно гэдэгт итгэлтэй байна.
1. Толь нэмж өг
Хоосон хана, корридор, үүдний хэсэг эсвэл унтлагын өрөөндөө толь байрлуул. Том тусмаа сайн. Учир нь зөвхөн гоё харагдахаас гадна өрөөг илүү том, гэгээлэг болсон мэдрэмжийг өгдөг.
2. Тавиур дээрээ decor-ууд нэм
Танд уран зураг, декоруудаа ханандаа байрлуулах гэхээр зай талбай нь хүрэлцэхгүй байна уу? Уран зургаас эхлээд сувенир хүртэл бүхий л зүйлсээ номын тавиур дээрээ байрлуулж болно шүү.
3. Тухтай ном унших цэгтэй бол
Таны гэрт ном унших тухтай хэсэг одоогоор байхгүй байна уу? Энэ тийм ч төвөгтэй асуудал биш шүү. Одоогийн зочны өрөөгөө давхар ном уншихад тухтай жижигхэн орон зай бүрдүүлж тохижуулахад хангалттай.
4. Хар өнгийн хана, тохижилтод бүү санаа зов
Гүн биш зөөлөн хар өнгийн унтлагын өрөө нь танд онцгой мэдрэмжийг өгнө мөн та цайвар, цагаан өнгийн орчноос авч чадахгүй тэр мэдрэмжийг авах боломжтой.
5. Өглөөний цайгаа уух орчноо бүрдүүл
Жишээлбэл та өглөөний цайгаа цонхны хажууд, гоё харагдацтай орчинд уухаар тохижуулж болно. Цонхоор гадаах орчны харангаа нарны гэрлийг мэдэрч өглөөний цайгаа уух нь гоё биш гэж үү?
6. Үүдний хэсгээ цэвэрхэн, анхаарал татахуйц болго
Үүдний хэсэгтээ жижиг консул ширээ байрлуулаад дээр нь модерн абстракт зураг өлгөөрэй. Ингэснээр та гэртээ орж ирээд гутлаа тайлаад л цэвэрхэн орчин, уран зургийн галерейд байгаа юм шиг мэдрэмжийг авах болно.
7. Хонины арьс нэмээрэй
Гэрийн чинь аль нэг хэсэг хатуу, ширүүн мэдрэмж өгдөг бол тэр хэсэгтээ хонины арьс оруулж өгөөрэй. Хонины арьс нь зөөж байрлуулахад амар, дулаахан мэдрэмжийг өгч, тав тухтай байдаг.
8. Байгалийн өнгө аясаас эрч хүч ав
Байгалийн материалаар баялаг байх нь таны гэрийн тохижолтод халуун дулаан уур амьсгал нэмнэ. Сүлжмэл буюу сүрлэн тавилга сувенир, мод, гантиг чулуу зэрэг байгалийн материалуудыг тохижилтдоо ашиглаарай.
9. Хананы өнгө загвартаа шинэчлэл хий
Та заавал өрөөнийхөө бүх ханыг өөрчлөх шаардлагагүй. Зүгээр л нэг хэсэг ханаа сонгоод өөрийнхөөрөө өнгө дизайныг нь өөрчлөөрэй. Хурдан, амархан бөгөөд нэлээд өөрчлөлт бий болгодог шүү.
10. Шалан дээрээ суух боломжийг бүрдүүл
Та буйдан дээрээ сууж болно эсвэл маш тухтай шалны дэрэн/Зөөлөвч/ дээр сууж болно. Энэ нь тав тухтай, минимал шийдэл байх болно. Та туршаад үзээрэй.
11. Металуудыг тохижилтдоо хослуул
Гялтганасан, алтлаг өнгийн зүйлс таны анхаарлыг татдаг уу? Метал оруулгатай гэрлийн бүрхүүл, алтлаг баримал, сувенир, метал оруулгатай тавилгуудыг тохижилтдоо нэмсэнээр таны өрөөний дизайн тэр дороо сайжрана гэдэгт итгэлтэй байна.
12. Тавилгуудаа хананаасаа хол байлга
Тавилгуудаа хананаасаа тодорхой хэмжээний зайтай байрлуулах нь танд сууж тухлахад илүү дотно байдлыг төрүүлдэг.