Бүтэн зуныг өнгөрүүлэх зуслангаа бэлдэх цаг хаяанд иржээ. Зуслангийн байшин хүүхэд багачууд тоглоход чөлөөтэй, амарч суухад тохьтой байвал мөн ч сайхан тийм үү?
Дараах хэдэн алхмыг хэрэгжүүлэн зусландаа гарах бэлтгэл ажилдаа ханцуй шамлан ороорой.
Алхам 1. Цэвэр агаар оруулах
Эхний алхам бол байшингаа агааржуулах явдал юм. Өвлийн температурын зөрүүгээс болж үүссэн илүүдэл чийгийг арилгахын тулд бүх цонх, хаалгаа онгойлгон агаар оруулаарай. Энэ үед модон хүрээтэй цонхондоо онцгой анхаарал хандуулахгүй бол модон хүрээ хөөх магадлалтай тул модон цонхыг болгоомжтой хийх хэрэгтэй. Мөн бүх цонх, хаалганы холбох хэрэгслийг эвдэрсэн эсэхийг шалгах нь зүйтэй.
Мөн чийгийн тааламжгүй үнэрийг дарах зорилгоор хивс, орны бүтээлэг, дэр зэргээ хэдэн цагийн турш наранд гарган ээх хэрэгтэй.
Алхам 2. Хашаа, талбайн цэвэрлэгээ хийх
Энэ хэсэгт илүү их хүч, цаг шаардлагатай, иймд аль болох олуулаа гэр бүлээрээ цэвэрлэгээгээ хийх нь үр дүнтэй. Гэр бүлээрээ цэвэрлэгээ хийснээр хамтдаа цагийг сонирхолтой боломж юм шүү.
Эхний ээлжинд хашаан доторх хатаж хагдарсан навч, ургамлаа шүүрдэн, талбайгаа цэвэрлэх шаардлагатай.
Дараа нь хатаж хагдарсан модоо хаяж , жимсний мод, бут сөөгөнд тайралт хийгээрэй. Дөнгөж соёолсон нахиаг гэмтээхгүйн тулд болгоомж илүүдэхгүй байх.
Зуны улиралд сайхан зүлэгтэй, мод, бут сөөгтэй байхын тулд талбай, хөрсийг нь сайтар цэвэрлэн шинэчлээрэй.
Алхам 3. Гадаа орчноо тохижуулах
Зун цагт аль болох их цагийг агаарт өнгөрөөмөөр санагддаг. Өглөөний цай кофе, өдөр, оройн хоолоо байгалийн сайхныг бишрэнгээ веранда дээр ууж, идэх нь сайхан биш гэж үү.
Гадаа талбай, террасын тавилга авахдаа цаг агаарын таагүй байдлыг тэсвэрлэхээс гадна тоос шороог цэвэрлэхэд хялбар байхыг нь сонгоорой.
Модон эдлэлийн хувьд чийг болон нарны туяанд эмзэг байдаг тул саравчтай, битүү хэсэгт байршуулах нь илүү тохиромжтой.
Ил гал дээр хийсэн хоол үргэлж илүү амттай санагддаг. Шорлог, ил гал дээр гарсан махаа амттай бэлдэхийн тулд ил зуухын хэсгийг гарган, зөв зохион байгуулсан байх хэрэгтэй.
Үүний тулд тухайн хэсгийн салхины чигийг зөв тодорхойлох шаардлагатай. Үүнээс гадна галын аюулгүй байдлыг бодож үзэн, байшин болон модтой хэсгээс зайтай байхаар шийдэх нь зүйтэй.
Мөн хамгийн чухал зүйл бол бороо, цаснаас хамгаалагдсан, агааржуулалт сайтай байх шаардлагатай юм. Ил зуухын хэсэгтээ та металл, чулуу, тоосгоны суурийг хийж, найдвартай халхавч суурилуулахаа мартуузай.
Алхам 4. Амрах хэсгийн орчныг бүрдүүлэх
Хашааныхаа аль нэг талд амрах, салхилах орчныг нь бүрдүүлээрэй.
Зүлгэн дээр нарны сандал байрлуулах, модны доор сандал байрлуулах, дүүжин өлгөх боломжтой. Ямар ч байсан хамгийн гол нь хүрээлэн буй байгальд амарч, зугаацах таатай бүсийг бий болгох явдал юм.
Алхам 5. Тавилгаа шинэчлэх
Гэрт хуучирсан, тохирохгүй болсон тавилгаа зусландаа байршуулдаг юм биш биз дээ?
Зуны гурван сар л амьдрах юм чинь гэж хойрго хандах хэрэггүй шүү дээ.
Зуслангийн байшингийн талбайг зөв тохижуулбал хэмжээнээс үл хамаарах таашаалыг өгдөг. Тохирох сайхан тавилгууд нь гэрийг сайхан болгоод зогсохгүй тав тух нэмж, тайтгарлаар дүүргэх болно.
Танай зуслангийн байшинд тохирох чанартай тавилгуудыг бид онцгой хямдралтай үнээр санал болгож байна.
Хямдрал 5 дугаар сарыг дуустал
Дэлгэрэнгүй мэдээллийг 9595-0720 , 7010-1144 утсаар тус тус лавлана уу.
Зуслангийн байшингийн дотоод тохижилтын талаарх зөвлөмжийг дараагийн нийтлэлээс уншаарай.