Гал тогооны тавилга бол гэрийн хамгийн чухал орон зайнуудын нэг. Тиймээс ч бид маш их ач холбогдол өгч анхаарал хандуулдаг билээ. Гал тогооны тавилга сонгохдоо анхаарах хэрэгтэй 6 чухал хүчин зүйлийг хуваалцаж байна.
1. Функционал байдал хамгийн чухал
Гал тогооны тавилга сонгохоосоо өмнө өөртөө бодох хугацаа гаргаад хуудас цаасан дээр гал тогооныхоо зай талбайг тохиромжтой хуваарилаарай. Энэ нь танд хэр их орон зай байгаагаас шалтгаална.
Энэ аргаар та орон зай болон хэрэглээ талаас нь зэрэг бодолцож байж гал тогооны тавилгадаа тааруулна. Танд яг ямар хэрэгцээнүүд байна түүндээ тааруулаад гал тогооны тавилгаа тодорхойлоорой.
2. Өөрийн стиль, хэв маягтаа үнэнч бай
Гал тогооны тавилга сонгоход чухал өөр нэг хүчин зүйл нь одоогийн гал тогоо болон таны сонгох гал тогооны загвар юм. Одоо үед гал тогооны тавилгын загвар маш их хувьсаж хэдэн зуун ялгаатай хэлбэр дүрс, өнгөний сонголттой болсон. Эдгээр загварууд нь ерөнхийдөө модерн, классик, энгийн гэсэн төрлүүдэд хамаардаг.
3. Онгойлгох функц
Тийм ч чухал биш юм шиг санагдаж магадгүй ч гал тогооны тавилгын нээх, онгойлгох нь хамгийн чухал элементүүдийн нэг юм. Ялангуяа жижиг гал тогоотой бол бүр чухал. Гал тогооны тавилга өөрийн хэрэгцээнд хаалгыг нь нээхэд их зай эзлэхгүй, саад болохгүй байх нь чухал. Энэ зорилгын хүрээнд гүйдэг хаалгатай эсвэл шүүгээнүүд нь хаалгагүй байх нь хамгийн зөв сонголт болно. Хэрвээ та гадагшаа онгойдог гал тогооны тавилга сонирхож байгаа бол орон зайд сайд болохгүй хэсэгт байрлуулаарай.
4. Гал тогооны тавилгын хэмжээ
Гал тогооны тавилга сонгох өөр нэг хүчин зүйл нь тавилгын өндөр юм. Тавилгын тавцангийн өндөр нь хэт намхан бол нуруунд төвөгтэй бас хэт өндөр бол тухгүй. Тиймээс хэмжээгээ сайн сонгох хэрэгтэй.
5. Зай талбайгаа зөв ашиглах
Гал тогоогоо угсрах явцад нийтлэг хэрэгцээгүй хоосон зай гардаг. Та тухайн зайнд шинээр 1 эсвэл олон шургуулга байршуулж шийдэх боломжтой.
6. Тавцангийн сонголт
Тавцан нь таны гал тогооны тавилгын үндсэн хэсэг юм. Маш сайн тавцанг илэрхийлэх 2 элемент нь удаан эдэлгээ, чанартай байдал юм. Хэрэгцээ шаардлагаас шалтгаалан тавцангийн материалаа сонгох хэрэгтэй. Жишээ нь мод, боржин чулуу, гантиг гэх мэт төрлүүдээс сонгож болно.