Үйлчилгээний журам

Онлайнаар худалдаж авах хялбар боллоо. Дараах шатлалыг дагаж мөрдөнө үү:

  • Сонирхож буй бараагаа давхар шалгаад сагсандаа нэмнэ
  • Хүргэлтийн болон картны мэдээллээ үнэн зөв бөглөнө
  • Банкны картаараа баталгаажуулан, худалдан авах
  • Баталгаажуулалтын хуудас гарахад хэвлэн эсвэл хадгалж авах

Нийтлэг үндэслэл
        1.1  www.Shinesongolt.mn нь Бид энд бид ХХК -ийн интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
        1.2 Энэхүү журам нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
        1.3 Энэхүү журмын хэрэгжилтэнд Бид энд Бид ХХК /цаашид компани гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина.

2. Вэб сайт, түүний үйл ажиллагаа
        2.1 www.shinesongolt.mn вэб сайт нь зөвхөн интернэтээр худалдаа явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэб сайт байна.
        2.2 “shinesongolt.mn” худалдааны тэмдэгт нь Бид энд бид ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
        2.3 Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын худалдан авагчдын мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
        2.4 Энэхүү журмын бүх нөхцлийг вэб сайтанд тусгасан байна.
        2.5 Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.
        2.6 Компанийн Интернэт худалдааны мэргэжилтэн нь ажлын өдөр 08.30-17.30 (Бямба, Ням гарагт амарна) цаг хүртэл ажиллана.
        2.7 Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
        2.8 Худалдан авагч вэб сайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг вэб сайт руу чөлөөтэй илгээх эрхтэй.

3. Вэб сайтын гишүүнчлэл
        3.1 Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой.
        3.2 Гишүүнчлэлийг хувь хүн болон байгууллага гэж 2 ангилна.
        3.3 Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг компани цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг бүрэн хариуцна
        3.4 Худалдан авагч вэб сайтад гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн имэйл хаяг, нууц үгийг оруулна.
        3.5 Худалдан авагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд худалдан авагч бүрэн хариуцлага хүлээнэ.
        3.6 Нэг худалдан авагч нэг л имэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
        3.7 Шинээр бүртгүүлж вэб сайтын гишүүн болмогц тухайн гишүүнд данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтах бөгөөд банкны төлбөрийн картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
        3.8 Худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
        3.9 Худалдан авагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэб сайтын журмын хязгаарлалд заагдсан хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
        3.10 Хэрэв худалдан авагч буруу эсвэл худал мэдээлэл оруулах, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэг үйлдэл гаргавал тухайн гишүүний дансыг хаана.

4. Интернет худалдаа
        4.1 Shinesongolt.mn интернет вэб сайтаар дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:
А. Итали гал тогооны барааны ангилал:

  • Итали захиалгын гал тогоо
  • Итали бэлэн гал тогоо
  • Гал тогооны нэмэлт тоноглол
  • Хоолны ширээ                       
  • Хоолны сандал

Б. Зочны өрөөний барааны ангилал:

  • Зочны стенк
  • Буйдан
  • Кофе ширээ
  • Сандал
  • Булангийн сервант
  • Цэцгийн тавиур
  • Номын тавиур, өрөө тусгаарлагч
  • Телевизорны суурь

В. Унтлагийн өрөөний барааны ангилал:

  • Унтлагын ор
  • Хувцасны шүүгээ
  • Тумбочка
  • Комод
  • Гоо сайхны ширээ
  • Цагаан хэрэглэл

Г. Хүүхдийн өрөөний барааны ангилал:

  • Ор
  • Компьютерын ширээ
  • Хувцасны шүүгээ
  • Номын тавиур
  • Сандал

Д. Чимэглэлийн барааны ангилал:

  • Гэрлийн бүрхүүл
  • Хөшиг
  • Обой
  • Сувинер

5. Үнэ, төлбөр тооцоо
        1. Вэб сайтад байрласан барааны үнэ нь банкны төлбөрийн картын хураамж, НӨАТ нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.
        2. Гадаадын банкны төлбөрийн картаар худалдан авалт хийгдэх үед төлбөл зохих дээрх дүн дээр тухайн картын хураамжийн хувь нэмэгдэнэ.

        3. Интернет дэлгүүрээр худалдан авалт хийхэд Шинэ Сонголтын хөнгөлөлтийн картыг ашиглах боломжгүй
        4. Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой.
                a. Банкны төлбөрийн карт (дотоод, гадаад)
                b. Банкны данс хоорондын шилжүүлгээр (барааны төлбөр компанийн дансанд орсон үед хүргэлт хийгдэнэ).

                Лизингээр авах боломжтой. Хаан банк, Хас, Голомт банк

6. Хүргэлт

  1. Худалдан авсан барааг компанийн бараа хүргэгч нар хүргэнэ.
  2. Хүргэх хугацаа нь 12 цаг дотор холбоо барин, 24-48 цагийн дотор хүргэлт хийнэ.
  3.  Интернет дэлгүүрийн барааны хүргэлт нь үнэ төлбөргүй хийгдэнэ.
  4. Хотоос зайтай хүргэлтийн нэмэлт хөлс:

           

Зүүн чиглэл

1

Баянзүрхийн товчоо

15000

2

Ургах наран

15000

3

Хонхор

20000

4

гачуурт

20000

5

Хар усан тохой

20000

6

Асем Вилла

40000

7

Налайх

50000

8

Тэрэлж

60000

Хойд чиглэл

9

Бэлх

20000

10

Сэлх

20000

11

Хадат Вилла

30000

12

Салхит

35000

13

Жигжид

35000

14

Зуун модны ам

35000

Хойд чиглэл 2

15

Гоодойн ам

40000

16

Хуурай мухрын ам

50000

17

Шарга морьт

50000

18

Санзай

60000

19

Хандгайт

60000

Хойд чиглэл 3

20

Ар гүнт

50000

21

Өвөр гүнт

50000

22

Майхан толгой

50000

23

Баруун чиглэл 1

 

24

Найрамдал

60000

25

Тахилт

50000

26

22 товчоо

60000

27

61 гарам

70000-80000

Баруун чиглэл 2

28

Жаргалантын ам

40000

29

Морингийн даваа

50000

30

Био комбинат

60000

31

Төв аймгийн замын хаус

60000

32

Шувуун фабрик

70000

33

Өлзийт

50000

34

Төв аймаг

60000


7. Барааг хүлээлгэж өгөх

  1. Бараа хүргэгч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.
  2. Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж зарлагын падаан, баталгаат засварын хуудас, чекийн хамт худалдан авагчид хүлээлгэн өгнө.
  3.  Бараа хүргэгч нь зарлагын падаан дээр худалдан авагчаар гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна.