Бидний тухай

Монголын хэрэглэгчдэд дэлхийн брэндийг анхлан таниулж орон гэрийн тав тухтай байдлыг хангаж найдвартай түнш нь байсаар ирсэн Шинэ сонголтын хамт олны түүх 1996 оноос эхлэлтэй юм. Анх бидний хамт олон худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж тасралтгүй шаргуу хөдөлмөрлөсөөр дэлхийн томоохон тавилгын брэндүүдийг эх орондоо нутагшуулж чадлаа. Монголын хэрэглэгчдэд тав тух, чанар дизайныг анхлан таниулсан Шинэ сонголтын хамт олон 2004 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн нийслэл хотын төвд А зэрэглэлийн бүсэд 7000 гаруй м2 талбайтай 7 давхар тавилгын их дэлгүүрийг байгууллаа. Чанар дизайн гэдэг үгний бодит биелэл болсон орчин цагийн тавилгуудын дээжсийг Шинэ сонголт үргэлж мэдрүүлж байх болно. Он удаан жилийн эдэлгээ хэрэглээ даах чанарын баталгаа Шинэ сонголт бидний нэрийн хуудас юм.